Борлуулагч бот нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн цагийг зарах боломжтой. Ингэхдээ дараах байдлаар ажиллана.
- Фэйсбүүкээр чат бичсэн хэрэглэгчийг угтах мсж хүлээж авна
- Цаг авах цэс рүү хөтлөнө
- Цаг авах цэс цаг авах вэб сайт руу хөтлөнө
- Вэб сайт дээр бүх цагууд, өдөр он сараараа гарна
- Хэрэглэгч цагийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаад шууд захиалах хүсэлт илгээнэ
- Төлбөр 30 минут хүлээгдэж, захиалга баталгаажуулахыг хүлээнэ
- Төлбөр хийгдсэн даруйд захиалга баталгаажиж админы бүртгэл дээр орж ирнэ
- Төлбөр хийгдээгүй тохиолдолд 30 минутын дараагаар захиалга хүчингүй болж тухайн цаг дахин зарагдах боломжтой болно.
Хэрэглэгч талаас админтай заавал холбогдохгүйгээр түргэн шуурхай захиалга хийн, захиалгаа өөрөө баталгаажуулах боломжтой болно.
Харин админ талаас унтаж байхдаа ч цагаа зарах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчийн өмнөөс хэдийд ч чатбот харилцаж, вэб сайт борлуулалтын ажлыг хийнэ гэсэн үг.