Бидний хамгийн сайн мэдэх, хамгийн их дуулсан, бизнесээ үүсгээд хамгийн түрүүнд хийх ёстой мэт санагддаг бүтээгдэхүүн бол танилцуулга вэб буюу брошур вэб. Гэвч захиалагчдын түгээмэл алдаа нь зөвхөн танилцуулга вэбэд маш их үнэ төлбөр, урсгал зардал бий болгож эцэстээ бизнест нь хамгийн хэрэггүй зүйлийн нэг юм шиг санагдуулах нь элбэг.
Яг манайд хэрэгтэй юу?
Тиймээ. Энэ асуултыг тавих нь хамгийн зөв. Фэйсбүүк хуудсан дээрээ ихэнх танилцуулгаа байршуулсан ч яг таг хэрэглэгч ухаад үзчихээр ойлгомжтой брошур ихэнх бизнест хэрэгтэй. Үүнийг онлайнд байршуулсныг л брошур вэб гэнэ.
Хэн ч хэдийд ч ороод үзчих боломжтой, танай бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг саадгүй авахад энгийн танилцуулга вэб үүргээ гүйцэтгэдэг.
Гэхдээ энгийн танилцуулга вэб нь өөрийн жижигхэн үүрэгтэйгээ адил зардал маш бага байх шаардлагатай. Тэгвэл бид энгийн танилцуулга вэб хуудсыг google sites дээр шийдэж өгдөг. Google sites дээр вэб хуудсаа угсрахын давуу тал:
- Вэб хостинг шаардахгүй. Жил бүрийн вэб байрших талбарын үнэ шаардахгүй. Домэйн нэрээс өөр урсгал зардалгүй гэсэн үг.
- Хурдан уншилт, энгийн бүтэц, ойлгомжтой байдал. Хэрэглэгч ороод үзэхэд хугацаа бараг л зарцуулахгүй. 3 секунд дотрох уншилт. Админ талаас удирдахад маш хялбар. Вэбийн нарийн мэдлэг шаардахгүй.
- Хэдэн ч хүн зэрэг үзэж болно. Хэдийгээр танилцуулга вэб рүү нэгэн зэрэг их хэмжээний хандалт ирдэггүй ч үзүүлэлт тааруу вэб байрших талбартай бол гацалт, серверийн уналт мэр сэр тохиолддог. Google sites нь google дээр байршиж буй тул тэр талаар санаа зовох шаардлагагүй.
- Аюулгүй байдал маш сайн. Танилцуулга вэбэд халдлага ирээд байхгүй ч хэн нэгэн шоглохыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд та өөрөө л google account – н нууц үгээ бусдад шилжүүлж алдахгүй бол өөр ямар ч эрсдэл байхгүй. Учир нь таны вэб google дээр байршиж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Харин вэб сайтаа арай өөр түвшинд ажиллуулах буюу үйл ажиллагааны танилцуулгаас гадна CRM харилцагчийн мэдээлэл цуглуулж борлуулалтын сэжим үүсгэх, блог хөтлөж хайлтад өрсөлдөх, фэйсбүүк чатаа холбох эсвэл вэб сайтаараа дамжуулж захиалга авдаг байдлаар хийхийг хүсвэл брошур вэб нь мэдээж тохиромжгүй.