Энгийн автомат хариулагч уу? эсвэл Борлуулагч бот уу?

Чатботын үнэ цэнэ мэдээж ойлгомжтой. Таны өмнөөс 24/7 хариулна. Хэрэглэгчид хэрэгтэй мэдээллийг өгнө. Шаардлагатай тохиолдолд админтай холбож, шууд харилцаанд хөтлөнө. 

Цаг минут тутамд хэрэглэгчдэд хариу мсж гараар өгөх нь бизнес эрхлэгчдийн хувьд цаг завнаас багагүй хомслодог. Мөн хэрэглэгчид ч ялгаагүй хүнтэй чатлах гэж хүлээхээс илүүтэй боттой харьцаад үтэр түргэн хэрэгтэй мэдээллээ авчихыг илүүд үзнэ.

Үнэхээр зөв зохион байгуулж өгсөн чатбот бол хэрэглэгчийг заавал админтай чатлах шаардлага гаргалгүй хэрэгтэй мэдээллийг өгчихдөг. 

Гэхдээ үүнээс цаашлаад юу хийж чадахыг нь мэдэрмээр байна уу? Энэ бол борлуулалт хийх алхам юм. Дэлгүүрт худалдагч бараагаа тайлбарлаад, үйлчлүүлэгчдэд дарааллаар нь борлуулалтаа хийдэг бол онлайнд хүний оролцоогүй нэгэн зэрэг хэдэн ч хүнд бүтээгдэхүүнээ тайлбарлаж, борлуулах боломжтой байдаг. Тэгвэл чатбот – вэб сайт хоёр хослож ажилласнаар үүнийг хийж чадах ба жинхэнэ утгаараа борлуулагч бот болох боломжтой юм. 

Борлуулагч бот энгийн автомат хариулагчаас ялгарах үнэ цэнэ юу вэ? 

Борлуулагч бот нь чат бичсэн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ мэдээллийг өгөөд зогсохгүй, хэрэглэгчтэй харилцах мсж бүр төгсөхгүйгээр борлуулалт руу хөтлөж байдаг. Хэрэглэгч худалдан авалтын алхам руу нэвтрэх үед вэб рүү зочлох ба вэбээс бүтээгдэхүүн үйлчилгээний сонголтоо хийн захиалгаа хийх боломжтой.

Захиалга хийх үйл явц нь админы оролцоо шаардлагагүй бөгөөд эцсийн үйлдэл болох төлбөр төлөгдөх хүртэл захиалга автоматаар баталгаажих мөн цуцлагдах боломжтой юм. Хэрэглэгч хүнтэй харьцахгүйгээр хэдхэн хоромд захиалгаа баталгаажуулах бол бизнес эрхлэгч унтаж байхдаа ч орлого олох боломжтой болох юм.

Энэ нь цаг захиалга, бараа бүтээгдэхүүн захиалах, биет бус бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээний урьдчилгаа зарах төлөх г.мэт жижиг дунд үйл ажиллагаанд нэн тохиромжтой. 

Хамгийн гоё нь юу вэ? Борлуулагч бот нь ядарлаа гэж хойш суухгүй, хэдэн ч хүнд зэрэг хариулж, шөнөөр ч борлуулалтаа хийсээр байна. Төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн захиалгыг автоматаар цуцлаж, төлбөр төлснийг дор нь баталгаажуулж танд мэдэгдэнэ. 

Ийм боттой болоход 24 цаг л шаардагдах ба суурьлуулалтын зардал нь цалингийн доод хэмжээнээс ч бага байна. Мөн 1000 хэрэглэгч тутамд суурь хураамж бодогдох ба тэр нь цалингийн доод хэмжээнээс 5 дахин бага гээд л бодчих. Ямар вэ? Та унтаж амар, борлуулагч бот ажлаа хийх болно.

Мэдээж захиалга хийгдсэнээс хойших асуудалд та сэрэх хэрэгтэй шүү. :))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *